Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймагт 50 хүн бүрэн эдгэрлээ

Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр 16.00 цагт ээлжит мэдээллээ хийлээ.
Тус аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Халдвар авсан  73 иргэн байна. Хутаг-Өндөр суманд найм, Бүрэгхангай суманд нэг иргэн эмчлүүлж байна. Халдвар авсан иргэдийн биеийн байдал нь хөнгөн найм, нэг нь хүндэвтэр байгаа юм.
- Коронавирусний халдвар авсан 64 иргэн эдгэрч эмнэлгээс гарч, гэрийн хяналтад шилжсэнээс 50 иргэн бүрэн эдгэрлээ. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагаж, халдвар хамгааллын дэглэмийг ягштал мөрдсөн иргэдэд талархал илэрхийлж байна. Аймгийн хэмжээнд ойрын болон дам харьцагч 21 хүнийг эрүүл мэндийн байгууллага хяналтад авч тандалт судалгаа хийж байна. Бүрэгхангай суманд “Бүрдэл майнинг” компанийн ажилтанкоронавирусний халдвар авсан нь батлагдсан. Тус компани 1000 гаруй ажиллагсадтай. Өөр аймгаас манай аймгаар дамжиж ажилладаг учраас халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих нь чухал байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ