Ховд аймагтсүүлийн 24 цагийн хугацаанд нийт 240 сорьцод PCR шинжилгээ хийснээр коронавирусний халдваравсан хүний тоо 4-өөр нэмэгдэж, өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдолнийт 156 боллоо. “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан гурван иргэн, буяны ажилд оролцсон (гэрийн тусгаарлалтад байсан) нэг иргэнээс халдвар илэрчээ.
Дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т 86 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс гурван өвчтөний биеийн байдал хүнд, долоо нь хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
Коронавирусний халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлсэн иргэдээс өчигдрийн байдлаар 70 хүн эмнэлгээс гарчээ. Энэ нь халдвар авсан нийт иргэдийн 45 хувь нь эдгэрсэн гэх үзүүлэлт аж.
Өнөөдөр эмчийн үзлэг хийж,13 иргэнийг эмнэлгээс гаргана гэсэн урьдчилсан мэдээ байна. Одоогоор Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 584 иргэн тусгаарлагдсан бол нийт 645 иргэн гэрийн ажиглалтад буй.