Булган аймгийн Сэлэнгэ суманд коронавирусний халдвар авсан иргэдээс арав нь эдгэрчээ. Өнгөрсөн сарын 28-ны өдөр тус суманд халдварын тохиолдолPCR шинжилгээгээр батлагдсан юм. Өнөөдрийн байдлаар тус суманд 35 хүн халдвар авсан бөгөөд тэднээс арав нь сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлэн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжжээ.
Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа:
- “Коронавирусний халдвар авсан иргэдийг орон нутагт нь эмчилнэ.Шаардлагатай эм тариа, хөдөлмөр хамгааллын хувцасны нөөцтэй байгаа” гэж тухайн үед мэдэгдэж байсан юм.