Булган аймгийн Онцгой комисс хуралдаж, коронавирусний эсрэг вакцинжуулалтыг эрсдэл дунд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад эхэлж хийхээр шийдвэрлэжээ.
Маргаашаас онцгой нөхцөлд ажиллаж байгаа аймаг, сумын эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, тагнуулын байгууллагын ажилтнуудад вакцин хийх аж. Харин 4 дүгээр сарын 6-ны өдрөөс стратегийн ач холбогдол бүхий байгууллагууд болох үүрэн холбооны операторууд, боловсролын байгууллагын багш, ажилтнууд, хилийн цэрэг, “Булган Мээж” ОНӨХХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Булган сумын ШТС болон худалдаа үйлчилгээний байгууллагын ажиллагсдыг вакцинд хамруулахаар болжээ.
Сумын Засаг даргын Тамгын газраар дамжуулан аймгийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтад хамрагдах алба хаагч, иргэдэд мэдээлэл өгнө гэж аймгийн Онцгой комисс мэдээллээ.