Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн хүрээнд Баян-Өлгий аймаг дахь төрийн цэргийн байгууллагуудын дунд марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уг тэмцээнд 7 байгууллага өрсөлдсөнөөс хурандаа Г.Мөнгөншагай захирагчтай Хилийн 0285 дугаар ангийн тамирчид тэргүүлж, шилжин явах цом, алтан медалийн эзэн боллоо.
Дэд байранд хурандаа Ц.Буянтогтох захирагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, гутгаар байранд хурандаа Р.Эрдэнэтогтох захирагчтай Хилийн 0165 дугаар ангийн баг тамирчид шалгарав.
Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд болсон буудлагын тэмцээнд хурандаа Ц.Буянтогтох захирагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр анги тэргүүн байр, хошууч Ө.Танат даргатай аймгийн Цагдаагийн газар 2 дугаар байр, хурандаа У.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн тамирчид 3 дугаар байрт тус тус орлоо.
Ойг угтсан арга хэмжээнүүд батлагдсан хөтөлбөрийн дагуу үргэлжлэн явагдах ба ирэх сард хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой “Дөл-2022” тэмцээнийг зохион байгуулах ажээ.