Ардын хувьсгал болон Толбо нуурын тулалдааны 100 жилийн ойд зориулан Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг болох Харасайн гүүр хэмээх газарт дурсгалын хөшөө босголоо.
Дурсгалын хөшөө цогцолборын нээлтийг энэ сарын 24-ний өдөр хийж, аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч У.Буянжаргал, хилийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, аймгийн ОБГ-ын дарга З.Азат зэрэг байгууллагын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Дээрх ажлын санхүүжилт болох 20 орчим сая төгрөгийг Соёлын яам, аймгийн ЗДТГ-аас шийдвэрлэжээ. Харин хөшөөг урлах, өмнө нь аймгийн төв талбайд байсан Найрамдлын хөшөөг сэргээн засварлаж нүүлгэн шилжүүлэх, авто зогсоол, хөшөөний суурийг босгох, тохижилтын ажлуудыг Зэвсэгт хүчний 340 дүгэр анги, аймгийн Урчуудын холбооны зураач Х.Дастан, А.Хайрат, Ө.Оразбек нар гүйцэтгэсэн ажээ.