2020 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 338 дугаар ангид ирсэн дайчдыг 2020 оны 10 дугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутагт байрлах Монгол Улсын төр, цэргийн зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга агсан хурандаа генерал Ж.Ёндонгийн дурсгалд зориулж бүтээсэн “Соёмбо” цогцолбор, Сүхбаатарын төв талбай, “Өэлүн эх” цэцэрлэгт хүрээлэн, Чонотой хөшөө түүхэн дурсгалт газруудаар аялуулан аймаг орон нутгаа танилцуулах ажлыг зохион байгуулав.
Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, бэлтгэлээр халагдаж буй дайчдад дурсгалын зүйл, талархлын захидал, өөрсдийн гэрэл зургийг дурсган хадгалуулав. Албаа нэр төртэй хаан гэрийн зүг хүлгийн жолоо залж буй дайчдадаа хандан ангийн захирагч, хурандаа П.Мөнхбат ”Улс орон даяар тархаад буй хүнд өвчний үед алба хаасан хэдий ч Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жил, орчин цагийн Зэвсэгт хүчинд Барилгын цэрэг үүсэн байгуулагдсаны 85 жил, Зэвсэгт хүчний 338 дугаар анги үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баяр энэ сайхан түүхэн үйл явдлуудын гэрч болон албаа нэр төртэй хаасан та бүгдээр эх орон, ээж аав тань бахархаж байгаа гэдгийг хэзээ ч битгий мартаарай” хэмээн дайчдаа үдэн гаргаж өглөө.
Дэслэгч Б.ПҮРЭВЛХАМЭх сурвалж: "Соёмбо" сонин