Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Э.Даваажамц Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км гүйнэ


Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.ДаваажамцУлаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр өнөөдөр Ховд аймгаас гарлаа.
Э.ДаваажамцньМонголУлсын Зэвсэгт хүчний анги салбараас анх удаа холын зайд гүйхээр түүхэн шийдвэр гаргасанбайна. 
Ховд аймгийн удирдах ажилтнуудболон Зэвсэгтхүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, бусад салбарын төлөөлөл, найз нөхөд, ар гэрийнхэн ньтүүндамжилт хүсч, аймгийн төв талбайгаас үдэн гаргав.
Э.Даваажамц гурван сарын хугацаанд бэлтгэл хийсэн.
Тэрбээр өдөрт 35-40 км гүйнэ. Ингээд долоодугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан“Цэргийн ёслолын жагсаал”-ын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд очихоор тооцоолжээ.
Тэрбээр сурагч байхдаа гүйлтийн спороор хичээллэж байсан. Энэ удаагийн гүйлтийг Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, ирэх жил буюу 2022 онд тохиох Зэвсэгт хүчний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж байгаа гэлээ. 
Ийнхүү Ховд аймаг-Улаанбаатар хот чиглэлд 1500 км замыг 39 өдөр гүйж туулах гэж байгаа Э.Даваажамцад "Монос" ХХК-ийн үндэсний үйлдвэрлэл “Эко ус”(250 литр)-аар ивээн тэтгэж байгааг уламжилж, батламж олгов.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ