Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянгол сум Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймгийн Баянгол сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тогтоол гарлаа. Мал сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлж, хонин сүргийнхээ тоогоор улсад дээгүүр бичигддэг тус сум “Баянгол” омгийн хонины бие даасан шинэ үүлдэр бий болгон, өсгөн үржүүлж тоо толгой нь 35 мянгад хүрээд байгаа юм.
Сумын байгууллага, аж ахуйн нэгж, салбарууд ажил үйлсээрээ улс, аймагтаа ямагт түүчээ явж ирсэн төдийгүй сумын Эрүүл мэндийн төв 2003 онд “Улсын тэргүүний эмнэлэг”, ерөнхий боловсролын сургууль 2012 онд “Улсын тэргүүний сургууль”, хүүхдийн цэцэрлэг нь 2019 онд “Улсын тэргүүний цэцэрлэг” болсон амжилтыг үзүүлжээ.
Хөдөлмөрч ард иргэдийнхээ хамтын хүч, хөдөлмөрийнүр дүнгээ хүртсэн Баянголчууд төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоо тун удахгүй хүлээж авах аж. 

Монцамэ.мн
Б.Батчимэг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ