Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90, Өвөрхангай аймгийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн Ахмадын хорооноос нэр бүхий ахмадуудаа шагнан урамшууллаа.
Аймаг, орон нутгийнхаа хөгжил, дэвшлийн төлөө залуу нас, мэдлэг, чадвараа зориулж ирсэн ахмад настнуудыг “Бүтээлч”, “Манлай” ахмадаар шалгаруулан шагнасан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 11 ахмадыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 22 ахмадыг “Алтан гадас” одон, 8 иргэнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнан урамшуулсныг өнөөдөр аймгийн удирдлагууд гардуулан өглөө.