Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ажлын байрандаа сурч, хөгжих боломж бүрдүүлэхээр зорьж байна



Ховд аймаг болонГлобал удирдагч их сургууль хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Тус гэрээ нь “Багшийн хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбар болон төрийн албан хаагчдад зориулан ажлын байрандаа суралцаж, хөгжих боломжийг бий болгох зорилготой байв. 
Глобал удирдагч их сургууль 2019 оноос эхлэн багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр орон нутгийн төрийн албан хаагч болон боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байна. Энэ жилийн хувьд дээрх хөтөлбөрийг 4 жилийн хугацаандХовд аймагт хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан, хамтын ажиллагааны талаар энэ сарын 27-нд санал солилцлоо. 
Хөтөлбөр хэрэгжсэнээр боловсролын салбар болон төрийн албан хаагчийг ахисан түвшний сургалтад хөнгөлөлттэй үнээр суралцахболомж бүрдүүлэх, багшийн хөгжлийг дэмжин чадавхжуулах, бакалавр, магистр, докторын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, Кембриджийн хөтөлбөрийг нутагшуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг олон ажил зохион байгуулах юм гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ