Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Чадварлаг багш, сурагч, оюутан” дэд хөтөлбөр 2024 он хүртэл хэрэгжинэ


Ховд аймагт “Чадварлаг багш, сурагч, оюутан” дэд хөтөлбөрийг батлан, үe шаттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, багш, оюутан, сурагчдыг дэмжих, урамшуулах, хөгжүүлэх замаар нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Ховдаймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 59 дүгээр тогтоолоор “Чадварлаг багш, сурагч, оюутан” дэд хөтөлбөрийг баталжээ. 
Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өсвөр үеийнхнийг өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай, оюун сэтгэхүй, ёс суртахууны төлөвшилтэй хувь хүн болж хөгжихөд эцэг эх, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, багш, суралцагчдыг бүх талаар хөгжүүлэх боломж бүрдүүлэхээр зорьж байна.
Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар болон Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2021-2024 онд хэрэгжүүлнэ.
“Чадварлаг багш, сурагч, оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд саяхан элсэлтийн eрөнхий шалгалтад өндөр оноо авсан нэр бүхий сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшуулав.    
Ховд аймгийн ИТХ-аас 2016-2020 онд төрийн байгуулалт, эрүүл мэнд, спорт, боловсрол, соёл, хууль эрх зүй, байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуй, газар тариалан, гэр бүл, хүүхэд залуучууд, нийгмийн хамгааллын чиглэлээр нийт 35 хөтөлбөр баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.
Үүнээс боловсрол, соёлын чиглэлээр “Олон нийтийн оролцоот сургууль-Хүний хөгжлийн төв”, “Чадварлаг Ховдчууд”, “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Олон үндэстэн, ястны өв соёл”, “Оюунтүлхүүр” гэх мэт дэд хөтөлбөр баталж, дунджаар 86.0 хувьтай хэрэгжүүлсэн гэж тус аймгийн ИТХ-аас мэдээллээ.   
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ