Аймгийн Онцгой комисс хуралдаж, сар шинийн баяртай холбоотой шийдвэрийг гаргалаа.
- Төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, аж ахуйн нэгжүүдийг цагаан сарын нэгдсэн золголт хийхийг хориглов.
- Олон нийтийг хамарсан тэмцээн, уралдаан, хурал цуглааныг танхимаар зохион байгуулахыг 2 дугаар сарын 20 хүртэл хязгаарлалаа.
- Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, сумдын Засаг дарга нарт ажилтан, албан хаагчдаа бүтэн бус цагаар болон цахимаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгалаа.
- Сар шинийн золголтыг уламжлалт ёс заншлаа хүндэтгэн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт иргэдэд уриалж байна.
Онцгой комиссын шийдвэртэй холбогдуулж, аймгийн Засаг даргын А/14 тоот захирамж гарсан бөгөөд хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албад, сумдын дарга нарт үүрэг болголоо.