Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын зургаадугаар хуралдаан өнөөдөр /2020.02.21/ 93.5%-ийн ирцтэй хуралдав. Хурлыг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан удирдан аймаг, сумын төвөөс ГАРАХ, ОРОХ хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.
Тодруулбал" Улсын Онцгой комиссын 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаар хурлын шийдвэр, Зам, тээврийн сайдын 2020 оны А/48 тоот тушаалыг тус тус үндэслэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагаан сарын баярын өдрүүдээр аймаг, сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох тухай аймгийн Засаг даргын А/113 дугаар захирамж гарлаа.
Харин хүндэтгэн үзэх шалтгаантай, /ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай үйлчилгээ, албан томилолт гэх мэт/ улс, хот хооронд болон орон нутагт зорчих төрийн албан хаагч, иргэдийн нотлох баримтыг үндэслэн, хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр нэвтрүүлэх боломжоор хангаж ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.
Иймд ард иргэдийг дээрх хугацаанд хөдөлгөөн хийхгүй байхыг уриалж байна.