Завхан аймгийн Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын 02 дугаар хурлыг энэ сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Хурлаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал, малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал болон бусад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн юм. Тодруулбал:
- Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх
- Олон нийтийг хамарсан соёл, урлагийн болон хурал, цуглааны үйл ажиллагаа зохион байгуулахдаа заал, танхимын дүүргэлтийг 1/3 байлгаж, оролцогчдод нь дархлаажуулалтын 3 дугаар тунд хамрагдсан байх шаардлагыг тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх
- Төрийн байгууллагууд цагаан сарын баярыг угтсан болон тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрүүдийг гаргалаа.