Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Булган цом-2021” спортын наадмыг энэ оны 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Булган суманд зохион байгуулна. Сагсан бамбаг, волейбол, олс таталт, ширээний теннисний төрлөөр 18-35 нас, 36-гаас дээш насны ангилалаар тэмцээн зохиох бөгөөд тус аймгийн харьяат иргэдийг оролцуулах юм. Мөн 50-иас дээш насны иргэдийн дунд софт волейболын тэмцээн зохиох аж.
Тэмцээнд оролцох баг, тамирчдад коронавирусний вакцинд хамрагдсан байх, нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргах, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах шаардлага тавьсан байна.