Өвлийн улиралд мотоцикл унахыг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд, Сүхбаатар аймгийн Засаг даргаар тухайн үед ажиллаж байсан М.Идэрбат, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав нар хориглосон захирамж гаргажээ. Халтиргаа гулгаатай үед мотоциклын осол гарах тохиолдол элбэг нь үнэн.
Гэхдээ захиргааны аргаар хааж боож, хуулийн хариуцлага сануулж, ял тулгаж, хориглож шийдвэрлэх нь ардчилсан нийгэмд байж боломгүй хүний эрхийг хязгаарласан үйлдэл болж байна. Малчид малаа хариулах, эрэлд авах, ус түлээгээ дөхүүлэх гээд өдөр тутмын бүхий л ажилдаа хөл дүүжилдэг унааг нь ийнхүү захиргааны аргаар хорьсноор хүний эрхийг ноцтой зөрчихийн дээр өвлийн улиралд унаагүйн улмаас осгох өндөр эрсдэлийг бий болгож байна.