Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормааг томиллоо


Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаас дүүргийн Засаг даргад төлөөлөгчдийн олонхын санал авсан Хөххүүгийн Болормааг нэр дэвшүүлж, уг хуралдааны 4 дүгээр тогтоолоор нийслэлийн Засаг даргад уламжилсан.
 Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормааг батламжиллаа.
 
Энэ үеэр 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн захирамжийг танилцуулан тамга тэмдгийг нь хүлээлгэн өглөө гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ