Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас зогсоох юм



Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 134 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгуулийн хороог байгуулсан байна. Уг тогтоолоор сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж, сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор сонгуулийн дүнг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхийг заажээ.
Нийслэлийн сонгуулийг ирэх аравдугаар сарын15-ны өдрийг хүртэл зохион байгуулах бөгөөд сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсон тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх аж. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрөөс зогсоох тухай УБЕГ-аас мэдээлсэн. Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн маргааш буюу аравдугаар сарын 16-ны өдөр сэргээнэ.
Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ажиллах юм
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ