Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сонгуулийн хороог МАН-ын бүлгийн саналаар байгуулж байна


Нийслэлийн сонгуулийн хороо нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа хууль бус тогтоол 
гаргасантай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид мэдээлэл хийлээ.  
       Тодруулбал, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 17.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/28 дугаар тогтоолоор дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналыг  Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн.  Гэвч Нийслэлийн сонгуулийн хороо нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Дүүргийн сонгуулийн хороо байгуулах тухай” 02 дугаар тогтоолоор МАН-ын бүлгийн саналыг 100% үндэслэн нэр бүхий 5 албан тушаалтныг дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд оруулан баталж илтэд хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ