Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн нар 4 дүгээр сарын 24–ний өдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллаж, алба хаагчдын ажлын байрны нөхцөл, техник хэрэгслийн хангамж болон бусад нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, ковид-19 халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа энэ үед иргэдийг өвчлөл, аюул эрсдэлээс сэргийлэх албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа алба хаагчдад талархал илэрхийлэн тэдний санал хүсэлтийг сонсч, харилцан санал солилцлоо.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргээс санаачлан хэрэгжүүлж буй "СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ” аяны хүрээнд хандиваар ирсэн амны хаалтыг Онцгой байдлын хэлтсийн Орлогч, ахмад Б.Амандыхт гардуулан өгч, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж буй албан хаагчид өөрсдийн эрүүл мэндийг хамгаалж ажиллахыг онцлон хэлж, бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.