Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дорнод аймагт хээрийн түймэр гарч 3.290 га талбай шатжээ


Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хээрийн галт түймэр гарч 3,290 га талбай шатжээ. Тус аймгийн Баян-Уул сумын төвөөс хойд зүгт 60 километрт орших Өвөр-Эрээн багийн “Наянгаа” хэмээх газар Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр Оросын Холбооны Улсаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлага өчигдөр 11:35 цагт Онцгой байдлын газарт иржээ. 
Тус дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын газрын 12 ажилтан, Хилийн 0275 дугаар ангийн тав, 0287 дугаар ангийн 20 алба хаагч, болон Баян-Уул, Цагаан-Овоо сумын 44 иргэн нийт 81 орчим хүн очин ажилласны эцэст түймрийг 17:30 цагт бүрэн унтраасан байна. Иймд иргэддээ хаврын хуурайшилтын үед анхаарал сэрэмжээ сайжруулан гарч болон эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 
Хаврын хуурайшилттай үед:
  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ