Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Замын-Үүдэд галт тэргэнд тээвэрлэсэн нүүрс шатжээ


Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Улаанбаатар төмөр замын “Өртөө 2”-ын долоодугаар зам дээр өчигдөр /2020.03.01/ галт тэргэнд тээвэрлэсэн нүүрс шатжээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид очиж, 45 минут ажиллан унтраасан байна. 
Энэ талаар Замын - Үүд сум дахь Гал түймэр унтраах аврах, 17 дугаар ангийн захирагч Ж.Болдбаатараас тодруулахад “Тухайн воганд 64 тонн нүүрс байсан бөгөөд голоосоо уугиж байсан. Нүүрсний ачилт, тээвэрлэлттэй холбоотойгоор нүүрсэнд шаталт явагдсан байх магадлалтай. Түүнээс гаднын нөлөө байхгүй. Галын шалтгааныг тогтоох асуудлаар аймгийн Онцгой байдлын газарт хандсан. Холбогдох хүмүүс нүүрс уугисан шалтгааныг тогтоох ёстой. Тухайн нүүрс нь Олон овоотын уурхайгаас тээвэрлэсэн нүүрс байсан” гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ