Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Дорноговь аймгийн 14 сум нийт 15 худгийг шинээр болон сэргээн засварлажээ. Мөн нийт зургаан инженерийн хийцтэй худаг, долоон энгийн уурхайн худгийг ашиглалтад оруулснаар 16,0 мянган га бэлчээрийг усжуулж 29,9 мянган толгой малыг услах боломж бүрдэж байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.