http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж байна


Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийх  ажил үргэлжилж байна. Энэ сард Гачууртад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан.
Иймээс Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж болон Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар дүүргийн хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг мал бүхий 21, 32, 33, 34 дүгээр хороодын нутаг дэвсгэрт 57843 толгой мал, амьтныг хамруулахаар ажиллаж байна.
Одоогийн байдлаар  320 өрхийн 11769 толгой малыг хамруулж гүйцэтгэл 20.3 хувьтай үргэлжилж байна. Малын тарилга  2025 оны долоодугаар сарын 13-наас наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Иймээс малчид товлосон хугацаанд малаа бэлэн байлгаж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцинд хамруулах ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ