Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орхон аймаг 20 мянга гаруй үхэр, гахайд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин хийнэ


Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын сарын аян улс орон даяар эхэллээ. Аяны хүрээнд Орхон аймаг 1000 гаруй өрхийн 24499 үхэр, 300 гахайд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийнэ. Өнөөдрөөс эхлэн Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд долоон чиглэлд гарч вакцинжуулалтын ажлыг эхлүүлж байгаа бөгөөд тэдэнд шаардлагатай 24500 тун вакцин, малын эмч нарт нэн хэрэгцээтэй байсан таблет зэргийг аймгийн удирдлагууд гардуулан өглөө.
Ийнхүү хувийн хэвшлийн долоон мал эмнэлгийг таблетаар хангаснаар малчны хотноос мал эмнэлгийн нэгдсэн системд холбогдож, шаардлагатай бүхий л бүртгэл мэдээллийг газар дээрээс нь хийх боломж бүрдэхээс гадна Мал эмнэлгийг цахимжуулах ажлын эхлэл тавигдаж байгаа юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ