Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шүлхий өвчний дэгдэлт их байна


Увс /МОНЦАМЭ/.
Зүүнхангай, Өндөрхангай суманд гарсан малын шүлхий өвчний дэгдэлтийн талаар аймгийнМал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга Д.Ганхуягаас тодрууллаа.
Энэ сарын 6-ны байдлаар аймгийн хэмжээнд дээрх хоёр сумын 8 багийн 183 өрхийн 3291 үхэр, 9365 хонь, 877 ямаа, нийт 13533 мал шүлхий өвчнөөр өвчлөөд байна. Үүнээс 89 өрхийн 949 үхэр, 1649 хонь, 246 ямаа, нийтдээ 2844 малд вакцин хийжээ.
“Малын шүлхий өвчин гарсан хоёр суманд дэгдэлт их байгаа учраас вакцинжуулалтын ажил эхлээд байна. Аймгийн Мал эмнэлгийн газраас эрсдэлт бүсэд байгаа долоон сумын 383 мянга орчим малыг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Аймгийн шуурхай штаб өнөөдөр тус сумдын удирдлагуудтай цахим хурал хийж, вакцинжуулалтыг түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, мөн шүлхий өвчний тархалтыг таслан зогсоох, хяналтын ажлуудыг идэвхжүүлэх зэрэг чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.
Халдвар гарсан бүс нутгаас мал, мах, малын гаралтай түүхий эд гаргах, тээвэрлэх хориотой байгаа. Малчид, иргэд энэ шийдвэрийг мөрдөн ажиллах хэрэгтэй. Хэрвээ зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ. Халдвар гарсан хоёр суманд малын гарал үүслийн бичиг олгохгүй байгаа тул иргэд эрүүл бүс нутгаас мал, махаа бэлдэх шаардлагатай” хэмээн аймгийн Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга Д.Ганхуяг хэллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ