http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа


“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх "Найрамдлын эрдэнэс" зуслангийн тавдугаар ээлжийн амрагч хүүхдүүдээс өндөр халуурах, гэдэс гүйлгэх, толгой эргэх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан, шаардлагатай эмчилгээ хийж байна.  Мөн тус зуслангийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. 
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонтой холбогдож нөхцөл байдал, хүүхдүүдийн эрүүл мэнд, эмчилгээний талаар тодруулж асуулаа.
Хүүхэд олноор хордлогод орсон нь хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир шалтгааныг яаралтай олж тогтоон хариуцлага алдсан хүмүүст хатуу хариуцлага тооцож ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа. Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилгаж, дахин ийм алдаа гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авахыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захиралд үүрэг болголоо.
Энэ сарын 18-ны байдлаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт 19, мэдрэлийн тасагт 26 нийт 45 хүн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байна. Тэдний хоёр нь багш, дөрөв нь зөөгч, бусад нь хүүхэд байна. Тэдний биеийн байдал сайжирч байна гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ