“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Нэн түрүүнд- Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал /ХЭМАБ/ ба Манлайлал, оролцоо”бага хурал зохион байгуулж өнгөрсөн оны ажлаа дүгнэж энэ онд хийх ажлаа хэлэлцлээ. Өнгөрсөн онд тус үйлдвэр таван зорилт дэвшүүлж, ажилтанд хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнийг цаг тухайд олгох нь болон гэнэтийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, чадамжид суурилсан ХЭМАБ-ын виртуал сургалтын орчин бүрдүүлжээ. Мөн ажлын байран дахь гар утасны зохистой хэрэглээг бий болгох, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг үндэслэн ажил, мэргэшлийн нэршлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын дагуу ажил, мэргэжлийн нэршилтэй нийцүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Харин энэ онд ХЭМАБ-ын манлайлал, оролцоог шинэ түвшинд гаргахын тулд Эрүүл ажилтан, Манлайлал-Оролцоо, Төв удирдлага, Аюулгүй ажиллагч, Аюулгүй техник, технологи гэсэн таван чиглэлд анхаарч ажиллахаар болов.
Бага хурлын төгсгөлд Ерөнхий захирал Г.Ёндон хэлэхдээ,ХАБЭА-н нийт ажилтан, мэргэжилтнүүдэд хандан, уул уурхай хариуцлагатай, амжилттай ажиллах үндэс нь үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, ажилтны эрүүл мэнд гэдгийгонцолсон юм.