http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар дүүргийн хэмжээнд дахин байршуулсан 34 ТҮЦ-ийг нүүлгэжээ


Нийтийн гудамж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийтийн гудамж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа. Газар чөлөөлөх үйл ажиллагаа нь нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, Газрын тухай хууль, тогтоомж, нийслэл, дүүргийн ИТХ-ын шийдвэр, дээд байгууллагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгаа үйл ажиллагаа бөгөөд дүүргийн Засаг даргын өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажил.
Яг өнөөдрийн байдлаар дүүргийн 1-14 хороонд дахин шинээр тавьсан 37 ТҮЦ байгааг нүүлгэн шилжүүлээд байна.
3-р хороо 20-р байрны урд-1
4-р хороо 42-р байрны урд-1
4-р хороо 24-р байрны урд-1
6-р хороо МУИС-ийн Номын сангийн урд-1
6-р хороо МУИС ЭЗС-ийн замын урд-1
7-р хороо 11-р хорооллын автобусны буудал-2
7-р хороо 2-р сургуулийн баруун тал-1
7-р хороо 100 айл автобусны буудал урд-2
8-р хороо МУБИС-ын баруун тал-3
8- хороо 40-р байрны баруун тал-1
8-р хороо Ардын эрхийн автобусны буудал-1
8-р хороо Багшийн дээд Номын худалдаа-1
8-р хороо ХУИС-ийн зүүн тал-1
8-р хороо Хөгжим бүжгийн сургууль-1
9-р хороо Дэнжийн 1000 Цагаан байр-2
9-р хороо Баянбүрдийн автобусны буудал-1
9-р хороо Их тойруу худалдааны төв хойно-1
10-р хороо Монгол 3-р сургуулийн урд-3
11-р хороо Хангай хотхоны урд-2
11-р хороо 100 айлын автобусны буудал-3
12-р хороо 32-ын автобусны буудал-2
14-р хороо 5 буудал-2
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ