http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорноговь аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна


Өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан болов. 
 
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Зуны сар шувтарч байна. Өвөлжилтийн бэлтгэлийн хангах хариуцлагатай цаг үе тулж ирсэн. Засгийн газар хоёр сарын өмнө байгуулагдаад эхний хуралдаанаараа өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг, чиглэлийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн засаг даргад өгсөн. Гантай аймаг цөөнгүй байна. Хатуухан авал болохыг сануулсаар байна. Өнөөдөр гэнэтийн шуурхай хуралдаан зарлаж, шалгаж байна гэж ойлгож болно.
Нэн тэргүүнд нөөцийн тогтвортой байдалд онцгой анхаарах шаардлагатай байна. Гантай, зудын эрсдэлтэй аймгуудад мах бэлтгэлтийг оновчтой зохион байгуулах шаардлагатай. ОХУ-аас нийлүүлэх шатахууны үнэ өсөх, хангамж тогтворгүй болох эрсдэлтэй байгаа. Ангарскийн үйлдвэр засварт орно. Цаанаас татахад тээврийн зардал нэмэгдэнэ.
Цэцэрлэг, сургууль хоёр долоо хоногийн дараа эхэллээ. Бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай. Үргэлжлүүлээд утааны асуудал эхэлнэ. Ханиад томууны хүндрэлийг хэрхэн бодитой бууруулах, эрсдэлээс сэргийлэх талаар холбогдох байгууллагын бэлтгэлийг өнөөдөр сонсоно.
Шадар сайд С.Амарсайхан:
-Долоодугаар сард гангийн үнэлгээг эхний байдлаар гаргасан. Энэ үнэлгээгээр 330 гаруй сумын 220 гаруй нь өндөр хуурайшилттай буюу гантай байна. Ургамлын гарц тааруу, малын тарга тэвээрэг тааруу байна. Тухайлбал, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорноговь аймгууд их эрсдэлтэй гэж гарсан. Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Төв, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгууд дунд түүнээс дээш эрсдэлтэй. Булган, Хөвсгөл, Орхон аймгууд харьцангуй гайгүй. Гэхдээ эрсдэлүүд байна.
60-70 орчим хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Аймаг, орон нутгийн штабуудад дүгнэлтээ хүргүүлсэн. УОК-ийн хуралдаанаар тодорхой үүрэг даалгавар өгсөн. Өвс тэжээлийн бэлтгэл хангах, бусад аймгуудаас хадлангаа хангах. Мах бэлтгэл, малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлд анхаарах. Малын тоо толгойг сайтар тооцож, зүй бусаар хоргодохоос урьдчилан сэргийлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах. Отор нүүдлийн бүс нутгийн тооцоо судалгааг хийх, бэлчээрийн маргаан мэтгэлцээн гаргахгүй байх. Зудын эрсдэлийг олон нийтэд хүргэх давтамжийг нэмэгдүүлнэ. Мөн нийслэлийн айл өрхүүдийн түлш, түлээний нөөцийг нэмэгдүүлэх. Дизель түлш, бензин шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Татан авалтыг аж ахуй нэгжүүдтэй хамтран хийх. Бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ