Энэ жил Өмнөговь аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд нийт нутгийн 90 хувь гандуу байгаа тул сум суурин аймаг ард иргэдээрээ нэгдэж өвөлжилтийн бэлтгэл байдлаа сайн базаах шаардлагатай байна.Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах ажлыг хэсэг хуралдаж ерөнхий төлөвлөгөөгөө баталлаа. Аймаг, сумын аюулгүй нөөцөд 2450 тонн өвс, 550 тонн тэжээлийг татаж нөөцлөх шаардлагатай. Өмнөговь аймгийн 6100 малчин өрхөд 3,0 сая толгой мал сүрэг өвөлжих урьдчилсан мэдээ байна. Өвлийг гарз хохирол багатай даван туулахад аймаг сумаас дорвитой ажил арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ малчид, ард иргэдийн хүч оролцоог нэмэгдүүлэн ажиллах хэрэгтэй.
Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах уурын зуух, дулааны шугам сүлжээний бүрэн бүтэн ажиллагааг сайжруулах, аж ахуйн нэгж байгууллагууд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэл байдлаа сайтар базаах хэрэгтэйг анхааруулав.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Засаг Даргын тамгын газар