Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангай аймгийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцав



Өвөрхангай аймаг нь гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр “бага” эрсдэлтэй дүгнэгдсэн ч малын тоо их, бэлчээрийн даац хэтэрсэн байна. Тиймээс өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, Өвөрхангай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэлтэй танилцан, цаашид анхаарах асуудлуудад зөвлөгөө өглөө.
Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ нь зуншлагын байдал, бэлчээрийн даац, малын тарга хүч, өвөлжилтийн бэлтгэл, малын хорогдол, өвс тэжээлийн нөөц, малын сэг зэм устгах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хашаа саравч болон усан хангамж, зуншлагын төлөв зэрэг үзүүлэлт дээр үндэслэн хийгддэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ