Улсын Онцгой комиссийн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Аймгийн хэмжээнд одоогоор 5.6 сая мал намаржиж байгаа бөгөөд хүнсний хэрэгцээ, зах зээлийн эргэлтэд тодорхой тооны мал борлуулсны дараа 4.3 сая мал өвөлжинө гэх тооцоололтой байна.
Энэ жил 800 орчим малчин өрх 500 мянган толгой малтайгаар бусад аймгийн нутаг дэвсгэрт өвөлжихөөс 300 гаруй малчин отрын замдаа явж буй. Мөн аймгийн хэмжээнд 2407 га талбайд ногоон тэжээл тариалсан ба 2500 тонн тэжээл хураан авах бол орон нутгийн өмчит “Өв Агро” компани 300 га талбайд малын тэжээл тариалж, 15600 боодлыг хураах урьдчилсан баланстай байгаа юм.
Ажлын хэсэг мал, аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл, малын халдварт өвчин, вакцинжуулалтын явцтай танилцаж, "сайн" гэх үнэлжээ.
Түүнчлэн улсын хэмжээнд бэлчээрийн даац 90 хувь хэтэрсэн, эрсдэл өндөр хоёр аймгийн нэг нь Өвөрхангай учраас бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг сайтар хангах, гамшгийн эрсдэлийг бууруулж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэл өгсөн байна.
Эх сурвалж: www.polit.mn