Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Зарим аймгуудын өвөлжилт хүндэрч болзошгүй"


Хүйтний улирал эхлэх гэж байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажил  хийгдсээр байгаа билээ. Ингэхдээ зарим нутгуудаар өвөлжилт хүндэрч болзошгүй талаар албаныхан мэдээлсэн. Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбатаас тодрууллаа.
Тэрбээр “Өвөлжилтийн байдлын талаар наймдугаар сарын 20-оос хойш цаг агаарын урьдчилсан мэдээлэл гарна. Одоогийн байдлаар гангийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн. Үүнд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургац муу, гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр гэж гарсан. Хэрэв өвөлжилт хүндэрвэл ямар шугам, маршрут, төлөвлөгөө гарган ажиллах талаар чиглэлүүд өгсөн байгаа. Ингээд ажлын хэсгийг дотооддоо хийгээд явж байна. Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг бүх шатанд зохион байгуулах тухай тогтоол гаргасан. Энэ нь Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 277 дугаар тогтоолд “Өвөлжилт хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай Ерөнхий сайдын албан даалгавар” гарсан.  Бэлтгэл  хангах ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан 21 аймаг, нийслэлийн Засаг дарга, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар болон Онцгой байдлын газрын удирдлагуудтай цахимаар хуралдсан. Ингэхдээ өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд Шадар сайд орон нутгийн удирдлагуудад хугацаатай үүрэг өгсөн. Улсын хэмжээнд 2022 он гарснаас хойш мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан болон үхрийн арьс товруутах өвчний тархалт их байна. Мөн Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалт наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна. Харин 40-өөс илүү хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Баянхонгор, Говь-Алтай, Увс, Өвөрхангай, Өмнөговийн зарим сум, Баян-Өлгий, Завхан, Ховд, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар зуншлага муу байна” гэлээ.
Б.УНДРАМ
https://news.mn/r/2580606/
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ