http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадын өсөн нэмэгдэж буй цөмийн зэвсгийн нөөц АНУ-ыг сандаргаж байна


АНУ-ын цэрэг болон зэвсгийн хяналтын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятад улс уламжлалт цэргийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлэхийн зэрэгцээ цөмийн хүчний хэмжээ болон чадавхаа эрчимтэй, тасралтгүй нэмэгдүүлж байгаа аж.
АНУ-ын Стратегийн командлалын захирагч, генерал Энтони Коттон өнгөрөгч гуравдугаар сард Конгресст мэдэгдэхдээ, Хятадын удирдагч Ши Жиньпиний “2027 он гэхэд Тайванийг хүчээр авахад бэлэн байх” гэсэн чиглэл нь газар, агаар, тэнгисээс харвах боломжтой цөмийн зэвсгийн нөөцийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд хүргэж байгааг онцолсон.
2023 оны үндэсний батлан хамгаалах бодлогын баримт бичигтээ Хятад улс аливаа нөхцөлд цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй гэсэн удаан хугацааны амлалтаа дахин нотолсон. Түүнчлэн энэхүү “түрүүлж ашиглахгүй” гэсэн бодлогодоо цөмийн зэвсэггүй улсад хэзээ ч цөмийн зэвсэг хэрэглэхгүй, сүрдүүлэхгүй гэсэн амлалт багтдаг.
Сэтгүүлчдийн асуултад Бээжингийн Батлан хамгаалах яам "Цөмийн дайнд хожигч байхгүй, ийм дайн хэзээ ч өрнөж болохгүй” гэж хариулав. Тэд Хятад улс “өөрийгөө хамгаалах цөмийн стратеги баримталдаг, түрүүлж хэрэглэхгүй” гэсэн бодлогыг чанд сахидаг гэж мэдэгджээ.
АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн жил гаргасан жил бүрийн тайландаа, Хятад улс олон нийтэд ийм ил тод байр суурьтай байсан ч бодит стратегид нь өөрийн цөмийн хүч, командлалын системд аюул учруулахуйц уламжлалт дайралтын үед түрүүлж ашиглах хувилбар багтсан байх магадлалтай гэжээ. Мөн Тайваньд уламжлалт цэргийн хүчээр ялагдал хүлээх нь Коммунист дэглэмийн оршин тогтнолд ноцтой аюул учруулах үед цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэж магадгүй гэж Пентагон тайландаа дурдсан юм.
Хятадын Батлан хамгаалах яам “олон улсын хамтын нийгэмлэгийг санаатайгаар төөрөгдүүлж, Хятадыг гутаан доромжлох зорилгоор ‘Хятадын цөмийн аюул’-ыг дэвэргэх оролдлогын эсрэг байна” гэж мэдэгдэв.
Чикагод төвтэй ашгийн бус Bulletin of the Atomic Scientists байгууллагын мэдээлснээр, Хятад улс цөмийн зэвсгийн нөөцөө хамгийн хурдтай өргөжүүлж, орчин үеийн болгож буй бөгөөд ойролцоогоор 600 цөмийн цэнэгт хошуу хуримтлуулаад байна. Мөн тус байгууллага Хятад улс ойролцоогоор 350 шинэ пуужингийн шахт болон замын хөдөлгөөнт хөөргөгчдийн хэд хэдэн шинэ бааз барьж байгаа гэж мэдээлжээ. Хятадын Ардын чөлөөлөх армид нийт 712 газар суурилуулсан пуужингийн хөөргөгч байгаагаас бүгд нь цөмийн зэвсэгт зориулагдаагүй юм. Тэдгээрийн 462 нь АНУ-ын эх газарт хүрэх чадвартай пуужингаар тоноглогдож болох аж. 
Пентагоны тооцоогоор, 2030 он гэхэд Хятад улс 1,000 гаруй ажиллагааны цөмийн цэнэгт хошуутай болох бөгөөд бага хүчин чадлын нарийн цохилтын пуужингаас эхлээд олон мегатон хүчин чадалтай тив дамнасан баллистик пуужин бүхий хүчирхэг цөмийн хүчин бүрдүүлэхээр зорьж байна.
facebook
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ