http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

99-р авто зам Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулна

66-р авто зам нь Америкийн хөгжил бадралын ул мөрийг дурайлгаж байсан юм бол 99-р авто зам нь Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулж байна.
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан 08-р сарын 05-ний өдрийн өмнө Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошуунд зочилж, Хятадын үзэмчин нутгийн уудам тал нутаг дах 99-р автозамын аялал жуулчлалын ертөнцөөр аялав.               
99-р авто зам нь 160 км урттай, 2022 онд ашиглалтад орж, Баруун үзэмчин хошууны зургаан сум, сууриныг дамнан 26 багыг холбосон бөгөөд 10,000 гаруй малчны тээврийн шийдлийг хангадаг. "Тал нутгийн үзэсгэлэнт байгаль,олон янзын аж үйлдвэрийг сонирхон аялах" гэсэн үндсэн үзэл баримтлалыг агуулсан 99-р автозам нь экологийн үзэсгэлэнт зам, умард нутгийн өвөрмөц соёлыг харуулах, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх аж үйлдвэрийн зам, нээлттэй, хүртээмжтэй, эв найрамдалтай зам болгон бүтээжээ.
Уг авто зам нь Баруун үзэмчин хошууны аялал жуулчлалын нэрийн хуудас болж, үзэмчин нутгийг дэлхий даханд алдаршуулж байна. Болгарын Үндэсний телевизийн "цаг үеийн мэдээлэл" хэсгийн дэд захирал Женовева Петрова Кучукова-Радева хэлэхдээ:
- 99-р авто зам бол Өвөр Монголын тал нутгийг дэлхийтэй холбосон гарц юм. Энэ зам нь тосгоныг холбоод зогсохгүй Өвөрмонголын соёлыг илэрхийлж, хол ойрын зочдод танилцуулж байна. Энэ замыг гурав хүрэхгүй жилийн дотор барьсан нь манай нутагт бол боломжгүй зүйл юм”гэжээ.
Зохиогч:
Ш.ЦОГЗОЛМАА, Б.АРИУХАН
Найруулагч:
Б.АРИУХАН
Эх сурвалж:
СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ