http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чуулган 12 удаа хуралдахад экс Ерөнхийлөгч Х.Баттулга огт суугаагүй


Хаврын чуулган энэ оны гуравдугаар сарын 15-нд эхэлж наадмын өмнө буюу энэ сарын 9-нд хаалтаа хийсэн. Чуулган дөрвөн сарын хугацаанд 12 удаа хуралдсан. Тэгвэл 12 удаагийн чуулганыг бүтэн тасалсан нэг гишүүн байгаа нь экс ерөнхийлөгч Х.Баттулга бол экс Ерөнхий сайд хамгийн их чөлөө авснаараа удаах байрт орсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга 12 удаа чуулган хуралдахад гадаадад байгаа гэх шалтгаанаар хаврын чуулганд нэг ч удаа суугаагүй аж. Харин экс Ерөнхий сайд хаврын чуулганы 12 удаагийн хуралдааны 11-т нь чөлөө авчээ.
Угтаа УИХ-ын гишүүн болно гэдэг нь эрх ямба, онцгой эрх эдэлсэн гэсэн үг биш юм. Тэд бол ард түмнийг төлөөлж төрийн ордонд сууж байгаа. Тэр ч утгаараа биднийг төлөөлж үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж иргэдэд ээлтэй хууль, дүрэм, журам санаачилж батлах үүрэгтэй.
Хаврын чуулганы 12 удаагийн хуралдааныг огт таслаагүй бүрэн оролцсон 38 гишүүн байгаа аж. Харин Р.Эрдэнэбүрэн, Н.Алтанхуяг, С.Одонтуяа, П.Мөнхтулга, Ц.Туваан нарын гишүүд 12 удаагийн хуралдааны долоод нь огт оролцоогүй байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ