Увс аймгийн Тариалан сумын гуравдугаар багийн “Цалгар” гэдэг газарт долдугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагийн орчим усархаг ширүүн бороо орж, 18 мм тунадас буусны улмаас уруйн үер буужээ. Тухайн үед мал хариулж явсан бага насны нэг хүүхэд үерийн усанд урссан тухай дуудлага долдугаар сарын 24-ны өдөр Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ба өчигдөр буюу долдугаар сарын 28-нд “Шар шувуутын-Ам” гэдэг газраас тус сумын харъяат 12 настай эмэгтэй У-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.