Завхан аймгийн Нөмрөг сумын малчин охиныхоо амийг аварсан баатарлаг залууг хайж байна. Тодруулбал, өнгөрөгч зургаадугаар сарын 1-2нд шилжих шөнө Завхан аймгийн Нөмрөг суманд байрлах Шунхлай ШТС-аас шатахуун авсан хоёр залуу түгээгч эмэгтэйг хэл амаар доромжилж, төлбөрөө төлөлгүйгээр айлган сүрдүүлээд зугатсан байна.
Эл үеэр шатахуун түгээх станцын ойр явж байсан нэгэн иргэн тухайн залуусын машины түлхүүрийг булааж аван түгээгч эмэгтэйд тусалжээ.
Түүнчлэн эл залуу тус хэрэг гарахын өмнө буюу өглөө нь малчин айлын хоттой хонь руу чоно дайрч, хоттой хонины хажууд байсан дөрвөн настай хүүхэд рүү дайрсан чоныг буудаж хөнөөн, баатарлаг үйлдэл гаргажээ.
Нэг шөнийн дотор хоёр ч баатарлаг үйлдэл гаргаж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн, хүүхдийн амь насыг аварсан уг үл танигдах залууг хайж эхэлжээ.