Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шуурганд төөрсөн малчныг эсэн мэнд олжээ



Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн үеэр аймгийн Онцгой байдлын газарт малдаа яваад төөрсөн гэсэн хоёр дуудлага иржээ.  
-“Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Завхан аймгийн нийт нутгаар 0.2-5.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд 15-24 метр, зарим үед секундэд 28 метр хүрч, цасан шуурга шуурчээ. Энэ үзэгдэл нэгээс долоон цаг үргэлжилж цасан болон шороон шуурга шуурлаа. Эдгээр өдрүүдэд Эрдэнэхайрхан сумын малчин малдаа яваад төөрснийг алба хаагчид шуурхай эрэн хайж эсэн мэнд олсон. Мөн Шилүүстэй сумын нэг иргэн малаа алдсаныг мөн алба хаагчид шуурхай ажиллаж олсон байна. 
Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян-Айраг эксплорэйшн" ХХК-ийн 8 гэр шуурганд нурсан зэрэг хохирол учирсан байна. Цаг агаарын байдал маргаашаас тогтворжино. Гэсэн хэдий ч малчдад малаа ойр бэлчээх, дулаан хувцаслах, бага насны хүүхдээ малдаа явуулахгүй байх. Баталгаагүй тээврийн хэрэгсэлтэй хол замд гарахгүй байхыг анхааруулж байна" гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Ташрамд ойрын өдрүүдийн цасан болон шороон шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 586 хүн төөрч, сураггүй болсон гэсэн дуудлагыг аймаг, орон нутгийн Онцгой байдлын газруудад иргэдээс ирүүлсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ