Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг залуу малчдаа дэмжиж олон талын сургалтад хамруулж байна. Мөн тэдний зургаан настай хүүхдүүдэд зориулан гэр өргөөг сум бүрдээ ерөнхий боловсролын сургуулийг түшиглэн байгуулсан ажээ.
Тус аймагт 10 мянга гаруй малчин мал аж ахуйн чиглэлээр дагнан амьжиргаагаа залгуулдаг.

Мөн малчдын чуулганаар мал маллах арга туршлагаасаа хуваалцах, спорт урлагийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Түүнчлэн тэдний мал маллах арга туршлага, сайн санаачилгыг нь хэд хэдэн төрлөөр шалгаруулж урамшуулдаг ажээ. Мөн жил бүрийн чуулганаар малын гарал үүслийг сайжруулах, ашиг шимийг нэмэх, малын өвчлөлийг бууруулах, бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр санал солилцдог. Өнөөдрийн байдлаар залуу малчдын 230 гаруй зургаан настнууд гэр өргөөнд амьдарч суралцжээ. Энэ ажил нь залуу малчдыг дэмжсэн үр дүнтэй ажил болсон гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.