Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ковид-19: Залуу хүмүүст удаан хугацаанд шинж тэмдэг илэрдэггүйг тогтоожээ


Дэлхийн бүх улс оронд амьдралын шинэ хэвшлийг шаардаж буй аюулт цар тахал болсон коронавирусын эмнэл зүйн судалгааны талаар ЭМЯ-наас өгсөн товч мэдээллийг хүргэе.
Коронавирус бол өндөр настан болон архаг хууч өвчтэй хүмүүст илүү өндөр эрсдэлтэй гэж ярьж байсан бол сүүлийн үед судалгаагаар залуу хүмүүст хүртэл эрсдэлтэй гэдэг нь батлагдах болсон. Тухайлбал, АНУ-ын Өвчин судлалын төвийн эрдэмтэдийн судалгаагаар архаг хууч өвчингүй, залуу насны хүмүүст удаан хугацааны туршид клиникийн шинж тэмдэг илэрдэггүйг тогтоожээ. Мөн судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 35 хувь нь халдвартай болох нь батлагдсанаас хойш 2-3 долоо хоногийн дараа өвчин бүрэн эдгэрч бие хэвийн байдалдаа орохгүй, зовиуртай байхаас гадна сүүлд нь ямар нэгэн архаг хууч өвчний шинж тэмдгүүд илэрч байна гэдгийг судалгаагаар тогтоосон байна.
Иймээс залуу хүмүүс өөрсдийгөө коронавируст эрсдэлгүй гэж бодож болохгүй гэдгийг анхаарууллаа. Залуучууд дархлаагаа сайжруулах, амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих, гараа сайтар угаах зэрэг арга барилуудыг амьдралынхаа дадал, хандлага болгох хэрэгтэй гэдгийг дээрх судалгаа харуулж байгаа юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ