Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховдод эр хонийг 280-310 мянган төгрөгөөр борлуулж байна

Коронавирусний халдварын тархалт, цаг үеийн бусад хүчин зүйлээс шалтгаалан Ховд аймагт малын үнэ ханш нэмэгдсэн тухай иргэд ярьж байна.

Өмнөх саруудад зарим худалдаачин эр хонь (амьд) 280 мянга, эм хонь 200-250 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ховд аймгийн төв, “Таван баялаг” малын зах дээр эр хонь (амьд)-ийг биеийн тарга хүч, шинж байдлаас шалтгаалан 280-310 мянган төгрөгийн үнэтэй худалдаж байна.

Мянгад, Эрдэнэбүрэн, Чандмань, Манхан сумаас өнөөдөр малчид өөрсдийн боломж бололцоонд тулгуурлан 60-70 мал тээвэрлэн ирж, тус зах дээр худалдан борлуулжээ.

Ийнхүү малын үнэ ханш тодорхой хувиар нэмэгдэж, мал (амьд) үнэтэй зарж байгаагаас шалтгаалан зарим иргэн мал, мах худалдан авахад санхүүгийн бэрхшээл үүсэж болзошгүй. Цаашид иргэдийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нөөцийгсайжруулах, үнэ ханшийнтогтвортой байдлыг хангахад анхаарах нь зүйтэйгэж зарим эх сурвалжууд онцоллоо.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ