Булган аймагт энэ хавар малын хорогдол өмнөх оны мөн үеийнхээс бага байлаа. Аймгийн статистикийн газрын гаргасан мэдээллээр том малын зүй бусын хорогдол энэ оны эхний 4 сарын байдлаар 9,5 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 87,6 мянган толгой малаар буюу 10.2 дахин буурсан байна. Нийт хорогдлыг малын төрлөөр харвал адуу 581, үхэр 655 хорогджээ. Мөн хонь 4,8, ямаа 3,4 мянган толгойгоор багассан байна.
Малын хорогдлын 6,1 хувийг адуу, 6,9 хувийг үхэр, 36,2 хувийг ямаа, 50,8 хувийг хонь эзэлж байна. Рашаант, Хишиг-Өндөр, Бүрэгхангай суманд хорогдсон мал нийт хорогдлын тал хувьтай тэнцэж байгаа нь дийлэнх болж байна.