Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймагт хаваржилт тавтай байна

Булган аймагт мал аж ахуйн хаваржилт тавтай байна гэж хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд дүгнэж байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албаны дарга М.Жавзандолгор, "Мал аж ахуйн хаваржилт хэвийн байна. Аймгийн хэмжээнд нийтдээ 3,4 сая толгой мал хаваржиж байгаа. Том малын зүй бус хорогдол өмнөх жилүүдээс бага, 6,5мянган толгой мал хорогдсон. Малчид өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайн базаасан. Энэ хавар хур тунадас орсон ч мал аж ахуйн үйлдвэрлэлд бэрхшээл учруулах нь бага байна" гэж ярилаа. Аймгийн хэмжээнд том малын зүй бус хорогдол өнгөрсөн оныхоос зургаа дахин бага буюу 6565 мал хорогджээ. Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай суманд 709-1807 мал хорогдсон мэдээтэй байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ