Увс /МОНЦАМЭ/.Энэ сарын 26-ны байдлаар аймгийн хэмжээнд 459764 эх мал төллөөд байна. Энэонднийтдээ1.4сая гаруйхээлтэгч төллөхөөсодоогийн байдлаар ийнхүү32 хувьнь төллөөд байгаа аж.Тодруулбал, аймгийн хэмжээнд ингэ 1095,гүү 288,үнээ 4381,хонь 222215,ямаа 231775 толгойтөллөжээ. Бойжиж буй төлийн хувьд ботго 1093, унага 287, тугал 4362, хурга 221270, ишиг 230163буюу нийтдээ457175 төл мал бойжиж байна.
Гарсан төлийн 0.6 хувьньбуюу 2803 толгой төл мал хорогджээ.
Аймгийн хэмжээнд нийт малын 0,1 хувь буюу 4529 толгой мал зүй бусаар хорогдоод байна.Хорогдсон малын 3 хувь буюу 140ньхээлтүүлэгч малаж.Үүнд, азарга 4, бух 4,хуц 62,ухна 70 хорогдсон байна.
Энэ сарын 23-24-нд шилжих шөнө аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж хүйтэрсний улмаас мал төллөлт удааширч, төлийн болон малын зүй бус хорогдол бага хэмжээгээр нэмэгджээ.