Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

5.7 сая толгой мал хаваржиж байна

Дорнод/МОНЦАМЭ/.Дорнод аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 5.7 сая толгой мал хаваржиж байна. Тодруулбал, 14 сумын 67 багийн 5311 өрхөд 2.6 сая толгой мал бий гэж ХХААГ-аас мэдээлэв.
Өнгөрсөн өвөл цас зуд бага, өнтэй өвөл болсон учир малчдын хувиараа бэлтгэсэн өвс тэжээлийн нөөц хангалттай. Малчид одоогоор 37 мянган тн өвс буюу нийт бэлтгэсэн хадлангийнхаа 40 гаруй хувийг, мөн нөөцөлсөн тэжээлийнхээ 12 хувийг зарцуулаад байна.
Малын хорогдлын тухайд нийт малын 0.02 хувь нь зүй бусаар хорогджээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ