Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малын хорогдол хоёр дахин нэмэгджээ

Булган/МОНЦАМЭ/Булганаймагт том малын хорогдол сүүлийн хагас сард хоёр дахин нэмэгдэж, 48,8 мянган мал хорогджээ. Энэ он гарсаар 6,4 мянган бод, 42,4 мянган бог мал хорогдсоноос нийт хорогдлын 63,5 хувь Сайхан, Баян-Агт суманд гарлаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

          Өнгөрсөн сарын сүүлийн хагаст Сайхан суманд 14,0, Баян-Агт суманд 4,4 мянган мал нэмж хорогдсон аж. Дээрх суманд цас их унаж, зудтай байснаас мал бэлчээрлэх боломжгүй болж ядарч туйлдсан мал хорогдож байгаа гэж мал аж ахуйн мэргэжилтнүүд үзэж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ