Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монгол Улс адууны тоогоор дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг


Монгол Улс 2018 оны байдлаар дэлхийд адууны тоогоороо дөрөвдүгээрт жагсжээ. Харин ямааны тоогоор  10, хонины тоогоор 12, тэмээний тоогоор 12, үхрийн тоогоор 58 дугаарт орж байна.
   Дэлхийн нийт малын тоо 3838.4 саяд хүрсэн байна. 2019 оны жилийн эцсийн дүнгээр Монгол Улсын малын тоо толгой 71 саяд хүрч, өмнөх оныхоос 4.5 сая толгойгоор буюу 6.8 хувиар өсчээ. Төрлөөр нь авч үзвэл адуу 4.2 сая, үхэр 4.8 сая, тэмээ 472.4 мянга, хонь 32.3 сая, ямаа 29.3 сая толгой тоологджээ. Дэлхийн хэмжээний мал сүргийн бүтцийг авч үзвэл нийт малын 1.5 хувийг адуу, 38.8 хувийг үхэр, 0.9 хувийг тэмээ, 31.5 хувийг нь хонь, 27.2 хувийг ямаа эзэлж байна. 
 
 
 
Дэлхийн нийт малын 40 хувь нь Ази, 31.7 хувь нь Африк, 17.6 хувь нь Америк, 7.1 хувь нь Европ, 3.6 хувь нь Австрали тив болон далайн орнуудад байна. Манай орны хувьд хонь, ямаа нь нийт малын 40.8-46 хувийг эзэлж байгаа бол дэлхийн хэмжээнд хамгийн олон тоотой нь болох үхэр сүрэг 1.5 тэрбум толгойгоор тоологдож, нийт малын 38.8 хувийг эзэлсэн байна.
 
 
 
А.МинжинсорЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ